Мэдээ мэдээлэл



Дэлхийн номын өдрийг тохиолдуулан "АЗ ХУР" номын дэлгүүрээс
  10% - ийн хөнгөлөлттэй ном авлаа

      НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нийг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан билээ . Энэхүү   өдрийг угтаж ГУДС-ийн номын сан нь нийт багш оюутнуудынхаа дунд тодорхой хөтөлбөрийн доор 21 хоногийн аян зарласан билээ. Энэхүү аяны хүрээнд тус номын сан нь АЗ ХУРномын дэлгүүртэй хамтран ажиллаж­ номын сандаа 15 нэр төрлийн 59 ширхэг 571900 төгрөгний үнэтэй номыг 10%-ийн хөнгөлөлттэйгээр  авлаа.

Номын жагсаалтыг Шинэ номын мэдээ хэсгээс үзнэ үү.


Ирээдүйд өндөр

үнэлэгдэх 10

чадвар

Олон улсын хэмжээнд болон Монголын бизнесийн байгууллагуудад          хийсэн судалгаанд               үндэслэн Монголын ирээдүй судлал нийгэмлэгээс  ойрын ирээдүйд өндөр үнэлэгдэх чадваруудыг жагсаалтыг толилуулж байна.
  1. Ажлын ёс зүй буюу өөрийгөө идэвхжүүлэх, цаг төлөвлөх чадвар
  2.  Эруул мэнд, гадаад төрхөндөо байнга анхаарал тавих чадвар
  3. Аман харилцааны чадвар
  4. Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах,бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх чадвар
  5. Хүмүүстэй тулж ажиллах, холбоо харилцаа тогтоох буюу багаар ажиллах чадвар
  6. Хүмүүст нөлөөлөх чадвар (ялангуяа   борлуулалт, манлайллын хувьд) 
  7. Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах, мэдээллийг цэгцэлж боловсруулах чадвар (компъютер ашиглах чадвар)
  8. Статистик, хүснэгт,график гэх мэт тоон аргуудыг хэрэглэх чадвар
  9. Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг байх чадвар
  10. Асуудлыг шийдвэрлэх чадвар

  1.              Зарлал

Нийт багш ажилчид,оюутнуудын анхааралд

ГУДС-ийн Номын сан нь    2 сарын 20 ,21

буюу ирэх долоо хоногийн 1,2 дахь өдрүүдэд

ажиллахгүй тул та бүхэн номын сантай

холбоотой асуудлаа 2 сарын 17-ны 16.00

цагийн  дотор дуусгана уу?

Номын сан

2012.02.15




АМЖИЛТАНД ХҮРЭХ 9 АЛХАМ

Азтай, амжилттай байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаалдгийг та хэлүүлтгүй мэдэх биз ээ. Аз, амжилт гэхээр ихэнх хүмүүст хаана ч юм, нэг л хол байгаа мэт санагдах нь бий. Тэгвэл хэн бүхний хүсэмжилдэг энэ асуудал бидний зан авир, өдвр тутмын амьдрал, хандлагаас бүхэлдээ хамаардаг байна. Танд азтай байхад чинь туслах 9 энгийн дүрмийг санал болгоход:
1.    Юуны өмнө хэзээ ч бүү адгаж яарч бай. Дотоод сэтгэл, дуу хоолойгоо сонсч сур. Энэ нь буруу алхам хийх, будлиантай шийдвэр гаргахаас сэргийлдэг.
2.    Асуудлыг олон өнцгөөс харж сур. Аливаа юм хоёр талтайг мартуузай. Энэ л зөв байх ёстой гэж бүү туйлшир. Харьцуулж бай. Янз бүрийн хувилбарыг тооцоол. Ингэж сурвал ямар ч хэцүү асуудлаас хөнгөхөн гарч чадах болно.
3.    Сэтгэлдээ сайныг ургуулан бод. Хүний бодол санаа их хүчтэй. Апиваа юмыг бүтэх, болох талаас нь харж сур. Илүү гэгээлэг бай. Амжилттай болно гэдэгт итгэл үнэмшилтэй ханд.
4.    Бүү атаарх, бусдад сайныг хүс. Та хэн нэгэнд атаархах, үзэн ядах тусам амжилт танаас холдох болно. "Санаа сайн бол заяа сайн" гэдэг шүү дээ.
5.    Янз бүрийн хонжворт, аз шалгасан тоглоомд зоригтой оролц. Казино эсхүл мөрийтэй тоглоом биш шүү. Эдгээр нь хар мөртэй. "Би юу ч хожиж үзээгүй. Аягүй азгүй." гэх мэтийн өөдрөг бус үг яриа хэзээ ч бүү гарга. Тэр том аз танд ч зориулагдсан байж яагаад болохгүй гэж?
6.    Гэр орон өрөө тасалгаандаа гэрэл гэгээ нэм. "Тэр ямар хамаатай юм, гэж ундууцах хүн гарч болно. Бид юуны өмнө амжилттай байх эрч хүчийг гэр орноосоо л авна шүү дээ. Орчин тань бохир, ундуй сундуй, гэрт хэрүүл тэмцэлтэй байдаг бол амжилт "зугтана". Тэгэхээр гэр бүл дотроо халуун дулаан уур амьсгалтай, орчин цэвэр таатай бол амжилт ч ойрхон байна гэсэн үг.
7.    Хүмүүстэй найрсаг харьцаж бай. Бусадтай муудалцах, хэрүүл уруул хийх дуртай хүнээс амжилт зугтдаг. Учир нь тэр өөрийн зан авираас болж ямагт бусдын "хараал идэж" байдаг тул амжилт тогтох үндэслэлгүй муу энергиэр хүрээлэгдсэн байдаг. Тиймээс таньдаг танихгүйгээс үл хамааран бүх хүнтэй эвтэй харьц.
8.    Хүний мууд бүү дурла. Хүн муулж, шүүмжилж байж л кайф авдаг хүмүүсээс зайгаа барь. Аль болох эөрэг энергитэй зүйл рүү тэмүүл.
9.    Өгөөмөр, тусархаг байж сур. Өнөөдөр ийм байх нь ашиггүй болсон гэх. Гэхдээ заавал мөнгө' төгрөг, бэлэг сэлт бариад гүйхийн нэр биш л дээ. Хүнд сэтгэлээсээ тусалдаг, боломжийн хэрээр анхаарал тавьдаг бол танд хариу нь заавал ирнэ. Өгсөн хүнд өгөгддөг гэсэн бурхны үг бий. Эдгээр зүйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгүй гэдэгт итгээрэй.

ХЭРЭГЦЭЭТ НОМЫН ЖАГСААЛТ






Open publication - Free publishing

No comments:

Post a Comment