Дүрэм журам


                           Глобал Удирдагч Дээд Сургуулийн Номын Сангийн дүрэм
ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.  ГУДС-ийн номын сан нь мэргэжлийн чиглэлийн дагуу гадаад, дотоодын ном, тогтмол хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр уншигчдад ажил, үйлчилгээ үзүүлэх, соёл гэгээрэл, эрдэм шинжилгээ, судалгаа, мэдээллийн нэгж мөн.
2.             Номын сан нь Монгол Улсын хууль, тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, холбогдох бусад удирдамж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
3.             Номын сан нь ажил, үйлчилгээ явуулахдаа энэхүү дүрмийг баримтална.
Хоёр. Зохион байгуулалт
1.  ГУДС-ийн номын сан нь сургуулийн захиргаа, сургалтын бодлогын албаны удирдлага дор ажиллах ба номын сангийн бүхий л үйл ажиллагааг захирлын томилсон эрхлэгч шууд хариуцна.
2.             Эрхлэгч нь номын сангийн фондын баяжилт, үйлчилгээг хариуцан хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.
3.             Сургуулийн номын сан нь уншлага, үйлчилгээний ажлаа дор дурьдсан байдлаар зохион байшуулж явуулна.

3.1      Уншлагын танхимаар үйлчлэх.
3.2  Ном, солилцоогоор үйлчлэх.
3.3      Лавлагаа, ном зүйн мэдээллээр үйлчлэх.

4.   ГУДС-ийн номын сан нь дор дурьдсан үндсэн нэгж хэсгүүдтэй байна.

4.1       Номын үндсэн фонд
4.2    Уншлагын танхим

5.             Номын сангийн ажилтнуудыг томилох, өөрчлөх асуудлыг номын сангийн эрхлэгчийн саналыг харгалзан сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.
6.             Номын сан нь ажлынхаа тайланг тогтоосон журмын дагуу хичээлийн жилээр гаргаж, сургуулийн захиргаа, уншигчдад тайлагнаж байна.
7.             Номын сангийн ажилд туслах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй, уншигчдын төлөөллөөс бүрдсэн "Номын сангийн зөвлөл" ажиллана.

Гурав. Номын санчийн эрх үүрэг
Номын санч дор дурдсан үүрэг хүлээнэ.
1.             Номын санчид нь өөрийн үйл ажиллагаагаа хууль, тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд явуулах.
2.             Номын санчид нь ном зүйн мэдээллийг автоматжуулан лавлагаа мэдээллийн сүлжээ бий болгож, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх.
3.             Сан, хөмрөгтөө байгаа ном, хэвлэл, мэдээллийг зохих журмын дагуу уншигчдад ашиглуулах, тэднийг үйлчилгээндээ өргөн хамруулах, төрөл бүрийн лавлагаа мэдээллээр хүртээмжтэй үйлчлэх.
4.             Ном, хэвлэлийн бүрэн бүтэн хадгалан хамгаалж, хуучирч гэмтсэнийг сэлбэн засч, хувилан олшруулж, нөхөн бүрдүүлэх.
5.             Номын сангийн материаллаг баазыг бэхжүүлж, номын сангийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар санал, төсөл боловсруулан сургуулийн хэтийн болон жилийн төлөвлөгөөнд тусгуулах.
6.             Номын сан нь номын сан хоорондын ном солилцох гэрээ байгуулан өөрийн фондод байхгүй ном, хэвлэлээр уншигчдад үйлчлэх.
7.             Нүүдэлчдийн соёл иргэншил, зан заншил, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх талаар уншигчдын дунд соёл, чөлөөт цагийн ажлыг зохион байгуулж, сэдэвчилсэн болон шинэ номын үзэсгэлэн тогтмол гаргах.
8.             Сан хөмрөгтөө байгаа ном, хэвлэлийг дахин үнэлэхдээ Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Ном, хэвлэлийг дахин үнэлэх журмын дагуу үнэлэх.
Номын санчид дараах эрх эдэлнэ.
1.             Номын сангийн үйл ажиллагааг сайжруулах санал хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх.
2.             Хэрэгцээнээс илүү ном, хэвлэлийг худалдах, солилцох, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном, хэвлэлийг хасч, фондын эргэлтийг сайжруулах.
3.             Гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах.
4.             Номын сангийн дүрмийг удаа дараа зөрчсөн уншигчийн эрхийг хасах, торгууль оногдуулах.
5.             Номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном хэвлэлийг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Алдагдаж гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам"-ын дагуу төлүүлэх.

Дөрөв. Уншигчийн эрх үүрэг

Уншигч дараах эрхтэй.
1.  ГУДС-ийн багш, ажилтан, суралцагчид сургуулийн номын сангаар үйлчлүүлэх.
2.              Тохитой орчинд цагийн хуваарийн дагуу тургэн шуурхай үйлчлүүлэх.
3.   Номын  сангийн  фондоос  ном,  хэвлэлийн бүтээгдэхүүн мэдээллийг тодорхой
хугацаагаар авч ашиглах, лавлагаа ном
зүйн мэдээллийн үйлчилгээ хийлгэх.
4.              Электрон болон цаасан каталогоос хайлт хийсний үндсэн  дээр өөрийн сонирхсон ном, хэвлэлийг авч хэрэглэх.
5.              Номын сангийн үйл  ажиллагааны талаар еерийн санал хүсэлтээ  илэрхийлэх.
Уншигч дор дурдсан үүрэг хүлээнэ.
1.  Ном, хэвлэлийг ариг гамтай хэрэглэх.
2.             Ном, хэвлэл авах бүртээ тэр даруй шалгаж, үзээд гэмтэлтэй бол номын санчид тухайн үед нь мэдэгдэх.
3.             Номын сангаас зохиож байгаа соёл, чөлөөт цагийн ажилд идэвхтэй оролцох
4.             Номын санд тамхи татах, хог хаях, юм идэх,уух, асгах, хөгжим сонсох, хоорондоо ярьж бусдын анхаарал сарниулахгүй байх
5.             Ном, хэвлэлийн хуудсыг урж гэмтээх, ямар нэг тэмдэг тавих, нугалах, зураг схемийг хортой цаас хэрэглэн хуулж, буулгах, номын санчийн зөвшөөрөлгүйгээр олшруулахыг хориглоно.
6.             Ном, хэвлэл алдаж үрэгдүүлбэл соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын дагуу төлж номын санг хохиролгүй болгох
7.             Улирал бүрийн эцэст номын сантай тооцоо хийнэ.


ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.  ГУДС-ийн номын сан нь өөрийн сургуулийн багш, оюутан, ажилчдад үйлчилнэ.
2.             Номын санд байгаа ном, сурах бичиг, сонин сэтгүүл болон бусад материалаар үйлчлэхдээ уншлагын танхим буюу, гэрээр олгоно.
3.             Номын сангийн ажилтнууд шинэ ирсэн ном, хэвлэл, ашиглаж болох материалуудын жагсаалуудыг сар бүр гаргаж мэдээллэнэ.
4.             Номын санд үйлчлүүлэх оюутанд сургалтын төлбөрийн тооцоо хийсний дараа уншигчийн карт/үнэмлэх олгоно.
5.             Номын тооцоог номын сантай улирал бүр хийж дууссаны дараа, улирлын эрхийн бичиг олгоно.
6.             Уншигчийн картыг 3x4 хэжээтэй нэг хувь зураг оюутны үнэмлэх болон иргэний үнэмлэх үндэслэн нээх.
7.             Номын сангаас картан дээр тэмдэглэгээ хийлгэлгүйгээр ном гадагш авч гарахыг хатуу хориглоно.
8.             Уншигчийн үнэмлэхгүй бол үйлчлэхгүй
9.             Уншигчдад тогтоосон ажлын цагт үйлчилнэ.
10.      Ном олгохдоо уншигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхээр үйлчилнэ.
11.      Ховор чухал хэрэгцээ шаардлагатай ном, хэвлэл, гар бичмэл, лавлах, толь, диссертаци, төгсөлтийн ажил, цөөн хувьтай ном, тогтмол хэвлэл, номын сан хоорондын солилцооны номыг зөвхөн уншлагын танхимд ашиглана.

Хоёр. Уншлагын танхимд мөрдөх журам

1.  Уншлагын танхимд тус сургуулийн багш, оюутан, ажилчид үйлчлүүлэх эрх нээлгэж үйлчлүүлнэ. Эрх нээлгээгүй хүнд үйлчлэхгүй.
2.             Уншлагын танхим нь сургуулиас баталсан цагийн хуваарийг мөрдөн ажиллана.
3.             Уншлагын танхимд ном, хэвлэлийг авч хэрэглэхдээ номын санчид оюутны үнэмлэх, иргэний үнэмлэхээ өгч өөрийн нэр дээр авч байгаа номоо тэмдэглүүлнэ.
4.             Ном, хэвлэлээ авахдаа номын санчийн дэргэд бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, урагдаж гэмтсэн хуудсыг тэмдэглүүлнэ.
5.             Номын санчид тэмдэглүүлээгүй хэвлэлийн гэмтлийг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
6.             Ном, хэвлэлийг буцаан өгөхдөө номын санчид хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг шалгуулах бөгөөд өөрийн картан дээрээ буцааж өгсөн болохыг тэмдэглүүлнэ.
7.             Уншлагын танхимд захиалсан номыг зөвшөөрөлгүй гадагш гарган өдөртөө багтаан авчирч өгөөгүй тохиолдолд уг үйлчлүүлэгчийн үйлчлүүлэх эрхийг сар хүртэлх хугацаагаар хаана.
8.             Уншлагын танхимд хог, цаас хаях болон чимээ шуугиан гаргахыг хориглоно.
9.             Уншлагын танхимд уншихаар авсан номыг гадагш авч гарахыг хориглоно.
10.       Уншлагын танхимд захиалж унших хэвлэлийн тоог хязгаарлахгүй.



ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛИЙН НОМЫН САН
»■ Гурав. Гэрээр үйлчлүүлэх журам
1.  Сургуулийн номын сангаас номыг гэрээр 1 хоног хүртэлх хугацаагаар олгож болно.
2.             Ном, хэвлэлийг гэрээр авч хэрэглэх тохиолдолд номын санд иргэний үнэмлэхээ өгч өөрийн картан дээр захиалсан хэвлэлээ, тэмдэглүүлнэ.
3.             Ховор болон цөөн тоогоор байгаа номыг гэрээр олгохгүй.
4.             Гэрээр авсан ном, хэвлэлийг цэвэр, нямбай хэрэглэх бөгөөд урж сүйтгэх, дээр нь элдэв тэмдэглэл хийх, ашиглалтын хэвийн ажиллагааг алдагдуулсан бол засварлах зардлыг төлнө. Засварлах зардлыг номын санч гэмтлийн байдлаас шалтгаалан өөрөө тогтоох эрхтэй. Хэрэв засварлах аргагүйгээр гэмтээсэн бол уг хэвлэлийн үнийг 2 дахин нугалж төлүүлэх буюу ижил шинэ номоор төлүүлнэ.
5.             Гэрээр ном, хэвлэл аваад захиалгын хугацааг хэтрүүлбэл үйлчилгээний эрхийг зохих хугацаагаар хаана.
6.             Гэрээр авч хэрэглэсэн номын хугацааг 3-аас дээш удаа хэтрүүлсэн бол уг үйлчлүүлэгчийн номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1 сар хүртэлх хугацаагаар хаана.




АЛДАГДСАН БУЮУ ГЭМТЭЭГДСЭН НОМ ХЭВЛЭЛИЙГ ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ



No comments:

Post a Comment